Home / Мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл

 

ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2019″ ЕС ДҮГЭЭР САРЫН 25, 26-НЫ ӨДРҮҮДЭД ДАЛАНЗАДГАД ХОТОД БОЛНО МУ-ын Өмнөговь, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагаа үүсч хөгжсөний 30 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан бөгөөд уламжлалт ГОВЬ ФЕСТИВАЛЬ арга хэмжээг илүү онцлог, ач холбогдолтойгоор зохион байгуулна. Өмнөговь, Баяннуур аймгийн хамтарсан үзэсгэлэн худалдаа болох юм.

 
Share this page