Home / Мэдээлэл / ГОВЬ ФЕСТИВАЛЬ

 

Өмнөговьчуудын уламжлалт арга хэмжээний нэг ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2019 арга хэмжээ 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд аймгийн төв Даланзадгад хотноо болж өндөрлөв. МУ-ын Өмнөговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын хамтын ажиллагааны 30 жилийн ой, Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жилийн хүрээнд өргөн цар хүрээг хамарсан төдийгүй бараа бүтээгдэхүүний нэр төрөл тоо нэмэгдсэн байна. Тухайлбал Өмнөговь аймгийн 14 сумаас гадна Улаанбаатар хот, Дундговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэгчид 70 гаруй нэр төрлийн 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ. ДАРААХ НОМИНАЦИАР ШАГНАЖ УРАМШУУЛАВ 1. Өрхийн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн –Цагаан идээгээр Номгон сум Б.Өлзийдэлгэр тус арга хэмжээнд 2010 оноос жил бүр оролцдог 13 нэр төрлийн 200 гаруй кг бүтээгдэхүүнтэй оролцож 2 өдөрт 1 сая төгрөгийн борлуулалт хийсэн. 2. Онцлох шинэ бүтээгдэхүүн- Бяслаг Хүрмэн сум Ч.Сувдаа тус арга хэмжээнд жил бүр оролцдог 2014 ,2015 онд шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан. Энэ удаад 21 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож 2 сая төгрөгийн борлуулалт хийсэн 3. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн – Тааран даавуун уут Баян-Овоо сум Н.Буяндэлгэр 2013 онд шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шагнал авч байсан. 2019 оноос өөрийн үйлдвэрлэсэн тааран даавуун уутанд бүтээгдэхүүнээ савлан зах зээлд борлуулж байгаа. Тус арга хэмжээнд 100 гаруй уут 1 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан. 4. Үндэсний өв соёл уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Үхрийн ширэн хөхүүр, модон торх Баяндалай сум Э.Чулуун-Арилд тус арга хэмжээнд тогтмол оролцдог. Үхрийн ширээр хийсэн айрагны хөхүүр, үндэсний уламжлалт модон сав, 5 м өргөн 14 м урт монгол эсгий бүтээгдэхүүнээр оролцож байгаа. 5. Шилдэг газар тариалан эрхлэгч – С.Түмэнцэцэг Цогтцэций сум С.Түмэнцэцэг тус арга хэмжээнд тогтмол оролцдог. Энэ жил 0,7 га газарт 25 нэр төрлийн төмс хүнсний ногоо тариалж 3 тн –ийг хураан авсан. 6. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн – Зоосон ширээ Ханхонгор сум Н.Цэцэгээ тус арга хэмжээнд жил бүр оролцдог. Монгол улсын үндэсний архивт Өмнөговь аймгийн уламжлалт бүтээгдэхүүнээр хадгалагддаг зоосон ширээг сүүлийн 3 жил орон нутагт үйлдвэрлэж сурталчилан таниулж байгаа. 7. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн-Модон саалийн хувин, сөн Дундговь аймаг С.Бат-Эрдэнэ монгол үндэсний уламжлалт модон хувин үйлдвэрлэгч. Өмнөговь аймгаас борлуулалт захиалга их ирдэг. 2 өдөрт 1 сая гаруй төгрөгийн борлуулалт хийж, 2 сая гаруй төгрөгийн захиалга авсан. 8. Импортыг орлох онцлох шинэ бүтээгдэхүүн – Савалсан ээзгий Даланзадгад сум Ц.Хөхөө тус арга хэмжээнд жил бүр оролцдог. Монгол ямаа, үхрийн сүүгээр хийсэн ээзгийгээр амьд кальци хүнсний стандарт шаардлагын дагуу шинээр үйлдвэрлэж байгаа. 2 өдрийн турш 1 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн. 9. Шинэлэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэгч: Даланбулаг хүнсний үйлдвэр. Тус арга хэмжээнд жил бүр оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилан таниулдаг. Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шилдгийн шилдэг гранпри шагналуудыг авч байсан. Энэ жил шинэлэг үйлчилгээгээр оролцсон. 10. Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум Баяндалай сум хамгийн олон оролцогчтой 10 гаруй нэр төрлийн 1,5 тн цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо бүх төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 20 сая төгрөгийн борлуулалт хийсэн. 11. Шилдгийн шилдэг гранпри Мандал-Овоо сум Ингэн тагш ХХК 2010, 2011, 2012 онд шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан. Оюу толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийдэг. Улаанбатар хотод сүлжээ их дэлгүүрүүдээр борлуулалт хийдэг. Мөн энэ жилийн ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2019 арга хэмжээнд БНХАУ-ын Баяннуур хотын үйлдвэрлэгчид оролцсоноороо онцлог байсан төдийгүй 3 компанийг шагнаж урамшууллаа.

 
Share this page