Онцлох
Home / Мэдээлэл / “ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” ШИЛДЭГ ГРАН ПРИ ЭЗЭН ТОДОРЛОО
“ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” ШИЛДЭГ ГРАН ПРИ ЭЗЭН ТОДОРЛОО

“ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017” ШИЛДЭГ ГРАН ПРИ ЭЗЭН ТОДОРЛОО

“Малчны өдөр”, “Говь фестиваль” арга хэмжээг 13 дахь жилдээ зохион байгуулав. Энэ жил 13 сумын 200 орчим аж ахуй нэгж, малчид, иргэд оролцож 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Төрөл бүрийн цагаан идээ, жимс хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргахаас гадна тог бага зарцуулдаг, дулаан сайн барьдаг, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий шинэлэг технологи-цахилгаан халаагуурын танилцуулга, мөн малчид иргэдэд нэн хэрэгцээтэй зөвлөмжүүдийг өгч байснаараа илүү онцлог болсон юм.

Оролцогчдыг 12 номинацаар шалгаруулсан ба Шилдгийн шилдэг гран при эзнээр ХӨМҮҮЛИЙН СОРС ШИНЭ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР
оролцсон Даланзадгад сумын “Өнөд өвлөх урлахуй” ХХК шалгарлаа.

1.Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж: Баяндалай сумын Гурван сайхан бүлэг

2.Шилдэг оёдолчин: Гурвантэс сум, Б.Мядагсүрэн

3.Шилдэг гар урлалын бүтээл:Баян-Овоо сум, Ц.Цолмон

4.Шилдэг гэр ахуйн бүтээгдэхүүн: Цогтцэций сум, С.Жаргал

5.Хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Сэврэй сум, Сайншанд малчдын бүлэг, ЭЭЗГИЙ

6.Шилдэг хоршоо, бүлэг, нөхөрлөл:Манлай сум, Мандах нар бүлэг

7.Хүнсний шилдэг сав баглаа боодол:Даланзадгад сум, Ганган арвай талх нарийн боовны цех

8.Шилдэг өрхийн үйлдвэрлэгч цагаан идээ: Хүрмэн сум, И.Ургамал

9.Шилдэг газар тариалан эрхлэгч: Даланзадгад сум, А.Оюунтуяа

10.Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум: Даланзадгад сум

11. Шилдэг маркетингтай нэгж: Булган сум, Анх сан хоршоо тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.